ХОЛБОНО. ХАМГААЛНА. ХӨГЖҮҮЛНЭ.
ҮЙЛЧИЛГЭЭ / 02

Камержуулалтын систем

Дотор, гадна IP камер, бичлэг хадгалалт, алсын хяналтыг нэгтгэсэн хамгаалалтын шийдэл.

Үнийн санал авах
ДӨРВӨН ТЭНХЛЭГ · 02

Харах өнцөг бүрийг төлөвлөе.

Камерын тооноос эхлэхийн оронд хяналт шаардлагатай хэсэг, харах өнцөг, гэрэлтүүлэг, бичлэг хадгалах хэрэгцээг хамт тодорхойлно. Ингэснээр танай орчинд нийцсэн системийг төлөвлөх боломжтой.

  • 01

    Хяналтын бүсийн төлөвлөлт

    Орох, гарах хэсэг, ажлын талбай, гадна периметр болон хяналтын чухал цэгүүдийг тодорхойлох.

  • 02

    Камер, тоног төхөөрөмжийн сонголт

    Дотор, гадна орчин, дүрсний шаардлага, шөнийн гэрэлтүүлэгт тохирсон камер, PoE, NVR сонгох.

  • 03

    Угсралт, сүлжээний холболт

    Камерын бэхэлгээ, кабель таталт, тэжээл, бичигч төхөөрөмж болон сүлжээний тохиргоо хийх.

  • 04

    Бичлэг ба хандах эрхийн тохиргоо

    Хадгалалтын хугацаа, хэрэглэгчийн эрх, зөвшөөрөгдсөн алсын хандалт, бичлэг хайх ажиллагааг тохируулах.

Бичлэг хадгалах хугацаа нь камерын тоо, дүрсний нягтрал, бичлэгийн горим болон дискний багтаамжаас хамаарна.
ЗалгахҮнийн санал авах